/2021.12.20/ Нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээллийг танилцуулж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эргүүл хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа Б.Даваадорж, "Төвийн 6 дүүргийн айл өрхүүдээр явж хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд 15 тонн нүүрсийг МХЕГ хурааж авсан. Хүйтний улирал эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад иргэд, ААН-ээс угаарын 205 дуудлага ирсэн" гэв.
Энэ онд 73 иргэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийн хордлогод өртжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо 82,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэлээ.
Цагдаагийн тусгай 102 дугаарт залгаж түүхий нүүрс болон автомашины дугуй, олгой хаймар түлж байгаа ААН, иргэн, айл өрхийг мэдээлэх боломжой болжээ. Ингэснээр тухайн иргэний гомдлын дагуу арга хэмжээ авах юм.