/2021.12.19/ Умард Солонгос улсын удирдагч асан, Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн нас бараад 10 жил өнгөрчээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан улс даяар 11 хоногийн гашуудал зарлаж Баасан гарагаас эхлэн иргэддээ инээх, архи уух, дэлгүүр хэсэхийг хоригложээ.
Гашуудлын үеэр бид архи ууж, инээж, амралт чөлөөт цагаа өнгөрөөх ёсгүй" гэж Хойд Солонгосын иргэн хэлжээ.
Мөн нэрээ нууцалсан эх сурвалж гашуудлын үеэр хэн нэгний ар гэрийнхэн нас барвал чангаар уйлахыг хориглож, гашуудлын хугацаа дууссаны дараа цогцсыг нь гаргах ёстой гэж мэдэгджээ.
"Хүмүүс гашуудлын үеэр төрсөн өдрөө тэмдэглэж ч чадахгүй" гэж Хойд Солонгосын иргэн ярьжээ.
“Өмнө нь гашуудлын үеэр архи ууж, согтуугаар баригдсан олон хүнийг баривчилж, үзэл суртлын гэмт хэрэгтэн гэж үздэг байсан. Тэднийг аваад явсан бөгөөд дахин уулзаагүй” гэж эх сурвалж хэлэв.
Associated Press агентлагийн мэдээлснээр, баасан гарагийн үд дунд дуут дохио гурван минутын турш хангинаж, Хойд Солонгосын иргэд чимээгүй болж, Ким Чен Ирийг хүндэтгэн мөргөжээ.
Ким Чен Ил нь 1994 оноос эхлэн Хойд Солонгосын удирдагчаар ажиллаж байсан бөгөөд 2011 онд зүрхний шигдээсийн улмаас нас барсан билээ.
Хар савхин хүрэм өмссөн Ким Чен Ун эцгийнхээ дүрс бүхий том улаан тугийн дор уйтгар гунигтай зогсож байхыг харсан ч үг хэлж байгааг харуулсангүй.
БНАСАУ-ын засгийн газрын хатуу хяналтанд байдаг сонинууд ч Ким Чен Ирийг магтан сайшаасан нийтлэл нийтэлжээ.
Эх сурвалж: The Indian Express