Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө

/2021.12.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдөр Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр энэ сарын 17-нд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Оросын Улаан арми Гитлерийн Германы армитай Москва хотын ойролцоо хийж байсан ширүүн тулалдаан болсон Ленинградын шоссе орчмын газраас олдсон нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг Аугаа их Эх орны дайны ялалтын 25 жилийн ойгоор 1966 оны арванхоёрдугаар сард зөөн авчирч байрлуулан энэхүү хөшөөг босгосон юм. Хөшөө-дурсгалын цогцолборын нээлт 1967 оны тавдугаар сарын 08-ны өдөр болжээ.

Цэргийн хүрэл таван хошууны дундаас асаж буй алдрын мөнхийн галыг Петербургийн “Марсовое Поле”-ийн дөлөөс авчран асааж шарилын дээрх гантиг чулуун дээр “Нэр нь үл мэдэгдэх ч, гавьяа нь үүрд мөнх” гэж бичсэн байна.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Ялалтын баярыг тэмдэглэх үеэр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд баярын цэцэг өргөж, Орос орон даяар нэг минут чимээгүй байж дайнд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг.

Эх сурвалж: president.mn

Улаанбаатарт 15 хэмийн хүйтэн байна
Улаанбаатарт 15 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.