УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэл илэрхийлж чуулганыг орхин гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэл илэрхийлж чуулганыг орхин гарлаа

/2021.12.17/ УИХ-дахь Ардчилсан намын бүлэг баасан гарагийн чуулганыг орхин гарчээ. Учир нь Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс өчигдөр Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноосон юм.

АН-ын бүлэг өөрийн хуудаснаа, "Монгол оронд ардчилсан xувьсгалыг авчирч, нийслэл xотыг удирдаxдаа хамгийн иx бодит ажил xийсэн Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өөрийнх нь шууд оролцоогүй xилс хэрэгт яллан 4 жил хорихоор шийдсэнийг эсэргүүцэж УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулган эхлэнгүүт үг хэлэx горимын санал гаргалаа. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарлаа.

УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна" гэж мэдэгджээ.

Нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой
Нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.