Видео: Кибер аюулгүй байдлын тухай хуультай холбоотой мэдээлэл хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: Кибер аюулгүй байдлын тухай хуультай холбоотой мэдээлэл хийж байна

/2021.12.17/: Кибер аюулгүй байдлын тухай цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн болдлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан Ц.Нямдорж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна

Нийтийн мэдээлийн тухай хууль төрд батлагдсанаар мэдээллийг:

  • Нээлттэй мэдээлэл: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл багтана. Барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, тусгай хамгаалалттай газар ашиглах гэрээ зэрэг мэдээлэл мөн багтана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нээлттэй мэдээллийн санд улс төрийн намын хөрөнгө, өгч байгаа хандив багтана. Хардалтыг төрүүлдэг төрийн сангийн зардлаар гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл мөн багтана. Нийт таван төрлийн 67 мэдээлэл орж байгаа юм. Нээлттэй мэдээллийн цар хүрээ цааш өргөжих юм.
  • Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн төсөл: Гол агуулга нь цахим орчин дахь хүний эрхийн олон зөрчил гарч байна. Цахим орчинд хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь тухайн хуулийн гол концепц болсон. Бие засах газар, саун, душ зэрэг газар дуу дүрсний камер байршуулахыг хориглосон. Зөвхөн нийтийн эзэмшлийн орон зайд, аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулна. Камерын нэгдсэн стандартыг бий болгохоор ажиллаж байна.
    Хүний эрүүл мэнд захидал харилцаа хөрөнгийг нууцад хамруулсан. Биометрик, генетик, цахим гарын үсэг, оршин суугаа хаяг, ял эдэлж байгаа эсэх мэдээллийг мөн нууцад хамруулсан. Худалдааны төвүүдэд хадгалагдаж байгаа хувь хүний биометрик мэдээллийг хурааж авахаар болсон.
  • Дүрсний бичлэгийг хувь хүний халдашгүй чөлөөтэй газар илтэд байршуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Цахим гарын үсгийн тухай хууль:

Цахим гарын үсэг нь цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцээрийн том баталгаа болгож өгч байна. 10 жилийн өмнөөс цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан ч одоогийн байдлаар нийт 40 мянга орчим л иргэний гарын үсэг байдаг. 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгоно. Дөрвөн жилд нэг удаа шинэчилнэ. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрд тоон гарын үсэг олгох ажил эхэлнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль:

Олон бирж, коин гарч байгаа. Эдгээр үйлчилгээ үзүүлэгч бүр үйлчилгээний зөвшөөрлийг СЗХ-оос авах замаар тодорхой эрх, үүрэг хүлээх боломжтой болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.