/2021.12.18/ УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр, "Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорьлоо. Одоо бүгдээрээ босч ирж шаагилдаад хууль шударга байх ёстой гэх байх. Ингэх ч ёстой. Э.Бат-Үүл бол зүгээр нэг хүн биш, ардчиллын лидер хүн. Сүүлийн үед Ардчилсан намыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу.
Монгол цаашид ардчилсан улс баймаар байна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл улам л буурч байна. Д.Зүмбэрэллхам гэдэг хүнийг уначихсан байхад явуулсаар байгаад ШЕЗ-ийн дарга болгочихлоо.
МАН-д маш их мөнгө идсэн, шүүхээр явахаас айдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэд нартайгаа тэмцээч.
АН шүүхэд нөлөөлөхгүй. Харин хавтаст хэргийн материалтай танилцаж, өмгөөлөгч гаргаж өгмөөр байна. Энэ бол нэг намын асуудал биш. Монголын ардчиллын асуудал" гэлээ.