/2021.12.16/ Хөл бөмбөг сонирхогчдын дунд өөрийн гэсэн өнгө төрх, онцлог тайлбараараа хэдийнээ танил болсон бид бүгдийн хайртай тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ.
“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гомдох биз дээ” гэх мэт хөл бөмбөгийг үгээр мэтгэж тайлбарладаг түүний дуу хоолой үеийн үед Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд орших биз ээ.
Тэрбээр 2006 оноос эхлэн хөл бөмбөгийн тайлбарлагч хийж, TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байв.
Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.