ОБЕГ: Талийгаачийн ар гэрийнхэн, эхнэрээс уучлал хүсэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Талийгаачийн ар гэрийнхэн, эхнэрээс уучлал хүсэж байна

/2021.12.15/ Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М сэрэмжлүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулан амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн хэргийн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

ОБЕГ-ын алба хаагчдын ажлын үүрэг бий. Шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах үүрэгтэй. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлуулсан самбарын мэдээллийг буулгах гэж байгаад амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн самбар нь цагдаагийн байгууллагад хамааралгүй, сурталчилгааны самбар юм. Шадар сайдаас үүрэг өгсний дагуу ОБЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас тухайн өдөр шалгалт хийсэн. Мөн энэ хэрэгт холбогдох албан тушаалтныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийг одоогоор өгөх боломжгүй.

Зарим нэг хариуцлага алдсан албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа тул тухайн үед үүрэг өгсөн БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн дарга, 63 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн тухайн үед самбар буулгаж байсан ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шалгалтын эцсийн дүн гарах хүртэл хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Талийгаачийн ар гэрийнхэн, эхнэрээс уучлал хүсэж байна. Мөн талийгаачийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна.

Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй
Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.