Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?

/2025.02.12/

Ерөнхий сайд асан С.БАЯР Таван толгойн орд газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа? Тэгээд Үндсэн хууль болон өмчийн тухай бүх хуулиудыг хүчингүй болгуулах ёстой байж уу...? ЕТГ-ын дарга асан З.Энхболд өөрийг нь цагаатгах шийдвэр гарсны дараа Тавантолгойн ордтой холбоотой 2008 оны Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд үндэслэсэн шийдвэр хууль бус байсан гэв.

Тэгвэл энэхүү хэлэлцээрийн талаар Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С. Баяр твиттер хуудсанд мэдээлэл оруулахдаа “Тавантолгой дээр төрийн оролцоог шууд л 100 хувь хүргэх ёстой байж. Тиймээ З.Энхболд дарга аа? Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ Тавантолгойн орд газрыг хувийн хэвшилд нь бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа" гэжээ.

ШИЙДВЭР: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
ШИЙДВЭР: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.