Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй

/2021.12.15/ Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М сэрэмжлүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулан амь насаа алдсан хэрэг гарсан.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нөхрийнхөө амиа алдсантай холбогдуулан суулт зарлаж “Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг” хэмээн мэдээлж байсан. Харин талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан Ж.Одгэрэлийг “Хүүгийн маань эхнэр биш, танихгүй хэмээн Ж.Одгэрэлийг үгүйсгэсэн нь олны анхаарлыг татаад буй.

Тэгвэл хэвлэлийн хурлын дараа Одгэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрээр: “Нөхрийн маань гэрийнхэн намайг харж байгаагүй гэж ярьж байгаа. Талийгч болсны дараа гэр бүлээс нь нүүрээ буруулчихлаа. Нөхрийн маань ах над руу зогсоо зайгүй залгаад дарамталж байна. Надаас хувцас хунарыг нь нэхээд байгаа ч би өгөөгүй. Гэрийнхэн нь хэлэхдээ нөхрийн маань амьд сэрүүндээ зүүж байсан одон медалиудыг нь намайг булааж авсан гэж худал хэлж байна.

Хэвлэлийн бага хуралд байсан охин дүү нь над руу аяга, шаазан авч шидсэн. Хэвлэлийн хурлаар хүүгийнхээ амийг онцгой байдлын газраас нэхэх болов уу гэж горьдож байсан ч намайг муулж ярьсаар байгаад таарлаа. Миний өмнөх амьдрал огт хамаагүй. Би нөхөртэйгөө амьдраад жил гаруй болж байгаа. Анхны нөхрөөсөө салаад хоёр жил гаруй болсон гэлээ.

Бид Ж.Одгэрэлээс дараах асуултыг асуулаа.

- Цаашид яана гэж бодож байна?

- ОБЕГ-ын 15 цагт хийх мэдэгдлийг хүлээж байна. Мөн цагдаа, прокурорын байгууллагад найдаж байна. Миний хувьд би жирэмсэн хүн өөрийн биеэ бодоход хэцүү байна. Ар гэрийнхэн нь өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар хэлсэн мэдээллийг сонсоод цочирдоод, амиа хорлохоос л наах нь байдалд оруулж байна. Анхнаасаа л тийм байлаа. Өдөр шөнөгүй л дуугүй бай гэж залгаж байсан. Нөхөр маань нас барчихсан байхад би яаж дуугүй байх вэ? Өөрийгөө боддоггүй юм аа гэхэд үр хүүхдийнхээ төлөө. Миний хүүхэд ирээдүйд ааваараа бахархах ёстой, өөрийн буруугаас болоод биш өрөөлийн буруугаас болоод амь насаа алдсан. Үүний үнэн мөнийг тогтоолгомоор байна.

- Та талийгаачтай хамт амьдардаг байхдаа байр түрээслэдэг байсан уу, эсвэл өөрсдөө байр авсан байсан уу?

- Манай аав надад байр бэлэглэж байсан юм. Миний нэр дээр байдаг байранд бид амьдардаг байсан.

- Хоёр жилийн өмнө болж өнгөрсөн асуудалтай холбож ярьж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

- Миний өнгөрсөн амьдрал энэ хэрэгтэй холбоогүй. Би тэр хэргийн хохирогч болохоос гэмт хэрэгтэн биш. Тухайн үед амьдралд алдаад, хүүхэд маань гадны нөлөөтэйгөөр зулбасан байдаг.

- Таны биеийн байдал хэр байна?

- Нөхөр маань нас барсан цагаас хойш нойр хоолгүй явж байна. Эмч нар хэлэхдээ тонус өгч байна, хэвтрийн дэглэм сахиж хөлөө сойх хэрэгтэй гэсэн.

- ОБЕГ-аас нөхөн олговор өгнө гэж ярьсан уу?

- Таван жилийн цалинтай дүйцэх мөнгө өгдөг юм байна лээ. /74 сая төгрөг/ Хэдий тийм ч миний нөхөр нас барсан, надад тэр мөнгө хэрэггүй. Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй.

Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5 хувиар өсчээ
Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5 хувиар өсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.