/2025.02.07/
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.02.07) болж, өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, энэ оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Мөн Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, шинээр болон шинэчлэн байгуулагдсан дэд зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зохицуулах зөвлөлийн гишүүд болон дэд зөвлөлийн дарга нарт үүрэг болголоо.
Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар биечлэн, Зохицуулах зөвлөлийн гишүүд цахимаар оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.