Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5 хувиар өсчээ

/2021.12.15/ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5 хувь, өмнөх оны эцсээс 11.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний 2019, 2020, 2021 оны үнийн индекс

Бараа, үйлчилгээний үнэ өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

  • 2018 оны 11 дүгээр сард 8.1 хувь,
  • 2019 оны 11 дүгээр сард 5.2 хувь,
  • 2020 оны 11 дүгээр сард 3.5 хувь гарч байсан бол
  • 2021 оны 11 дүгээр сард 10.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Инфляцад бараа, үйлчилгээний бүлгүүдийн өсөлтийн оролцоо

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.