Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ

/2021.12.15/ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна
Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.