“Хүүхдийн усанд орох өрөөгүй 1970-аад оны дотуур байрнууд цөөнгүй байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдийн усанд орох өрөөгүй 1970-аад оны дотуур байрнууд цөөнгүй байна“

/2021.12.14/ Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон Хил хязгааргүй хуульчдад ТББ хамтран өнөөдөр "Дотуур байр-Хүүхэд хамгаалал" сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, "Хүүхдийн асуудалд анхаарал хандуулах нь маш чухал. Хүүхдүүд маш онцгой субъект байдаг. Энэ жилийн байдлаар улсын хэмжээнд 546 дотуур байранд 40 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Дотуур байрны орчинд шинээр ирж суралцаж байгаа малчин айлын бага насны хүүхдүүдэд хүндрэл бэрхшээлүүд эхэлдэг. Гэрээ санах, хоол унд, орчин нөхцөлдөө дасахгүй байх гэх мэт. Дотуур байр бол хүүхдүүдэд ээлтэй орчин байх ёстой. Үүнд мөн эцэг эхийн оролцоо маш чухал. Дотуур байрны орчныг тухайн хүүхдийн гэр бүлийн орчинтой дүйцүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр стандартын шаардлага хангаагүй, ариун цэврийн байгууламж, хүүхдийн усанд орох өрөө байхгүй 1970, 80-аад оныхоороо байгаа дотуур байрнууд цөөнгүй байна" гэв.

Элон Маск Тайм сэтгүүлийн “ОНЫ ХҮН“ боллоо
Элон Маск Тайм сэтгүүлийн “ОНЫ ХҮН“ боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.