/2021.12.09/ Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Энэхүү хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталсан.
Шинэчилсэн найруулгад орсон өөрчлөлтийг дурдвал:
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд анх орсон болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнаас бичиг баримт /иргэний үнэмлэх, боловсролын бичиг баримт, эд зүйл, мөнгө/ ажил олгогч эх хувиар нь барьцаалж авахыг хориглосон.
- Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэхээр тусгасан.
- Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хууль тогтоомжийн эрэмбэ тогтоож, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд орж, ажилтны хувьд сайжирсан зохицуулалтыг дагаж мөрдөхөөр заасан.
- Ажил олгогч ажлын уян хатан бодлого хэрэгжүүлэх замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр заасан.
- Ажилтныг долоо хоногт 56 цагаас илүү цагаар ажиллуулахыг хязгаарласан.
- Шөнийн цагаар ажилласан ажилтанд 1.2 хувиар нэмэгдүүлж цалин олгохоор заасан.
- Анх ажилд орсон ажилтны ээлжийн амралт ажиллаж эхэлснээс хойш зургаан сарын дараа үүсэхээр заасан.
- Хүүхэд нь шинээр төрсөн эцэгт ажлын 10-аас дээш өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговортой чөлөө олгохоор болсон байна.
Хуулийн бүрэн эхийг унших бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам