12-оос дээш насны эмэгтэй хүмүүс хөлсгүй хөдөлмөр эрхлэх нь их байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12-оос дээш насны эмэгтэй хүмүүс хөлсгүй хөдөлмөр эрхлэх нь их байна

/2021.12.08/ Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг.

Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12 болон түүнээс дээш насны хүн ам 7 хоногийн нэг өдрийн:

  • 9.2 цагийг унтахад,
  • 2 цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад,
  • 6 минутыг спортоор хичээллэхэд зарцуулжээ.

Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн хувьд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаж байгаа юм. Тухайлбал охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж буй дундаж хугацаа нь 4.7 цаг байсан бол эрэгтэйчүүдийнх 2 цаг байна. Үүнээс гадна 15, түүнээс дээш насны хүн амын цаг ашиглалтын байдлыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар авч үзвэл, хөлстэй хөдөлмөр эрхлэхэд өдөрт дунджаар 6 цагийг зарцуулжээ. Тус үзүүлэлтийг хүйсээр нь харвал эрэгтэйчүүдийн хувьд 5.9 цаг, харин эмэгтэйчүүд 6.2 цаг байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цахимаар авдаг болно
Худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цахимаар авдаг болно
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.