/2021.12.08/
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.
Тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагуудыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.
Харъяалах яам | e-Mongolia системд холбогдсон үйлчилгээ |
ЭМЯ | 5 |
ХХМТГ | 4 |
БШУЯ | 5 |
ЭХЯ | 18 |
ХНХЯ | 38 |
ЕС | 29 |
БХБЯ | 33 |
СЯ | 57 |
Шадар сайд | 54 |
ХЗДХЯ | 134 |
Нийслэл | 97 |
ХХААХҮЯ | 77 |
ЗТХЯ | 9 |
ЗГХЭГ | 1 |
ГХЯ | 4 |
БОАЖЯ | 2 |
УУХҮЯ | 1 |
УИХ | 3 |
“e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна.
Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна.
Эрэлттэй үйлчилгээ: Нэг шатлалт
Үйлчилгээний нэр
|
|
1 | Вакцины гэрчилгээ |
2 | Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт |
3 | Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа |
4 | Жолоочийн лавлагаа, мэдээлэл |
5 | Иргэний үнэмлэхийн лавлагаа |
6 | Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл |
7 | Жолоодох эрхийн оноо |
8 | Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа |
9 | Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/ |
10 | Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт |
Эрэлттэй үйлчилгээ: Олон шатлалт
Үйлчилгээний нэр | |
1 | Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох |
2 | Иргэний үнэмлэх дахин авах |
3 | Гадаад паспорт дахин авах |
4 | Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа (НАГ) |
5 | Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал (НЦУГ) |
Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар