/2021.12.07/ Монголын топ 100 компанийн захирлууд болон удирдах ажилтнууд оролцсон “EXECUTIVE SUMMIT 2021” үргэлжилж байна. "Эс ай си эй" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. Эрдэнэбилэг монголчуудын соёл, монгол хүний зан төлөвийн судалгааг танилцууллаа.
Тэрбээр, "Энэ жил Mongolian identity study 2 судалгааг хийсэн. Өнгөрсөн жил аргазүйг нь боловсруулж өөрсдөө хийсэн бол энэ жил аль болох бусад улс орны датаг монголынхтой харьцуулж судаллаа. Үүний гол зорилго нь ямарваа нэг улс оронд очиход тухайн орны соёлыг мэдэх хэрэгтэйгээс гадна монгол япон хоёр хүний үндэсний ялгаа, зан төлөвийг тодорхойлж өөрийгөө бэлтгэж очих хэрэгтэй. Үүний нэгэн адил монгол хүний зан төлөвийг судалсан" гэв.
Энэхүү зан төлөвийн судалгааг гаргасан 55 дахь улс манайх болсон байна.
Тус судалгаагаар Монголын соёлын зургаан хэмжээсийг тодорхойлжээ.
1. Power distance index
Энэ хэмжээс нь нийгэм дэх эрх мэдэл багатай хүмүүс эрх мэдэл багатай хүмүүс эрх мэдлийг тэгш бус хуваарилахыг хүлээн зөвшөөрөх байдлыг илэрхийлдэг. Хүмүүс хоорондын тэгш бус байдлыг нийгэм хэрхэн зохицуулж байгааг илэрхийлдэг.
2. Individualism and Collectivism
Индивидуализм нь хүн зөвхөн өөрийгөө болон маш ойрын бүлдээ л анхаарал хандуулдаг.
3. Masculinity vs Femininity
Энэ хэмжээсийн masculinity нь илүү өрсөлдөөнтэй, амжилт эрэлхэг байдлыг илүүд үздэг нийгмийг илэрхийлдэг. Femininity нь хамтын ажиллагаа даруу байдлыг илүүд үзэж зөвшилцөлд суурилсан байдлыг илэрхийлдэг.
4. Uncertainty avoidance index
Энэ хэмжээс нь тухайн нийгмийн хүмүүс тодорхойгүй нөхцөл байлыг хүлээн зөвшөөрөх болон зайлсхийх байдлыг илэрхийлдэг. Бид ирээдүйгээ бүтээх үү? эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөх үү?
5. Long term orientation
Хэр удаан хугацаанд төвлөрч, төлөвлөдөг болохыг илэрхийлдэг.
6. Indulgence vs Restraint
Indulgence гэдэг нь амьдралаас таашаал авах, хөгжилтэй зугаатай байхыг зөвшөөрдөг нийгэм. Restraint гэдэг нь илүү хэм хэмжээ, дүрэм журмаар зохицуулагддаг нийгмийг хэлнэ.
Судалгааны урьдчилсан дүгнэлт:
1. Монголчууд харьцангуй албан тушаалын ялгаа ихтэй. Даргыг дагах хандлага өндөр.
2. Гэр бүлсэг, нутгархаг. Хамт олонч хандлагатай.
3. Хувийн амжилт болон хувь хүний баатарлаг байдлаас илүү хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, даруу байхыг илүүд үздэг.