13 настай охин болон түүний гэр бүлээс уучлал гуйхыг шаардсан жагсаал болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай охин болон түүний гэр бүлээс уучлал гуйхыг шаардсан жагсаал болно

/2021.12.03/ БНСУ-д сурдаг 13 настай Монгол охиныг 6 цаг зодсон асуудал өчигдөр нийтэд ил болж олны анхаарлыг татсан.Үүнд Монгол Улсад суугаа Солонгос Улсын элчин сайд Lee Yeo Hong-ыг Монголын ард түмнээс болон хүчирхийлэлд өртсөн охин түүний гэр бүлээс уучлал гуйхыг шаардаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр 11 цагаас БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны байрны гадна иргэд тайван жагсаал хийхээр болжээ. Байршлыг харахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хэрвээ та Сүхбаатарын ойролцоогоос нийтийн тээврээр очих гэж байгаа бол Ч:63 Хан хиллс-МУБИС чиглэлийн автобусанд суугаад Жаргалан хотхон дээр буухад болно.

Мөн Монголын залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөлөөс санаачлан дараах гурвалсан шат дараат ажлыг өрнүүлж байгаа юм.

1. #БидТайванАмьдармаарБайна
#우리는_평화롭게_살고_싶어 хаштаг уриалга явуулах.
2. Өсвөр насныханд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл түгээх, болзошгүй аюулын үед хуулийн болон сэтгэл зүйн боловсрол мэдээлэл олгох,
3. БНСУ-ын хууль зүйн болон хариуцлага хүлээх шат шатны байгууллагад албан бичиг хүргүүлэх зэрэг ажлуудыг урьдчилан төлөвлөөд байна.

Мөн ЭНД дараад шийдвэрлэх шатны байгууллагад мэдээлэл хүртэл нь түгээхэд хувь нэмрээ оруулах боломжтой. Санал өгөх зааврыг хавсаргав.

Өнөөдөр хийгдэх дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр хийгдэх дархлаажуулалтын цэгийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.