/2021.12.02/: Хэрэв та Солонгос драма, Солонгос кино сонирхдог бол "алдартай" хүүхдүүд сул дорой сурагчийг дээрэлхэж байсан дүр зургийг харсан байх.
Магадгүй та ажил олгогчид ажилчдаа хэрхэн дээрэлхэж буй дүр зургийг үзсэн байх. Өмнөд Солонгост дээрэлхэх энэ үзэгдэл бодит юм уу эсвэл зөвхөн кинон дээр гардаг уу гэж та гайхаж байсан уу?
Энэ нийтлэлд бид Өмнөд Солонгост тохиолдож байсан дээрэлхэлтийн янз бүрийн хэлбэрүүд болон түүний ноцтой байдлын талаар ярих болно.
Солонгосын сургуулиудад дээрэлхэлт
Өмнөд Солонгосын сургуулиудад нэгнийгээ дээрэлхэх явдлаас шалтгаалж сүүлийн жилүүдэд олон удаа амиа хорлосон хэргүүдийн дараа үндэсний хэмжээнд анхаарал татах болжээ.
2011 онд Дэгү хотын 15 настай сурагч охин хоёр жил байнга дээрэлхүүлж байгаад амиа хорлосон нь онцлох үйл явдал болсон юм. Энэ нь Дэгү хотод сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд дээрэлхэлтийн улмаас амиа хорлосон 14 дэх тохиолдол байв.
Тэрээр амиа хорлосон тухай захидал үлдээж, зодуулсан, мөнгийг нь хулгайлсан, мөн хүзүүгээр нь уяагаар ороож чирсэн тухай бичиж үлдээжээ. Тэрээр мөн тэд хэрхэн өөрийг нь усаар тамлах гэж оролдож байсан болон нэг сурагч ингэх нь хэтэрхий аюултай гэж хэлсний дараа тэд больсон тухай бичжээ.
Хохирогч амиа хорлох болсон тухайгаа бичсэн тэмдэглэлдээ хяналтын камерт өртөхгүй газар зоддог байсан гэжээ. Сургуулийн дээрэлхэлт нь ихэвчлэн угаалгын өрөө, анги танхим зэрэг хяналтын камергүй газарт болдог байна.
Сөүл орчмын сургуулиудад 18,179 орчим камер байдаг ч тэдний бараг 93% нь бага нягтаршилтай тул танхайрагч болон хохирогчдыг таньж чадахааргүй байдаг ажээ.
Энэ нь Засгийн газраас өндөр нарийвчлалтай хяналтын камер суурилуулах, хамгаалалтын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн.
Солонгосын ажлын байрны дарамт
Өмнөд Солонгосын ажилчид ажлын байран дээрээ дарамтлуулсаар удаж байна. Өнгөрсөн жилд гэхэд WeDisk-ийн гүйцэтгэх захирал Ян Жин Хо болон K-Technology робот хөгжүүлэгч ажилтнаа дайрч буй бичлэг гарч байжээ.
Гэмт этгээд хохирогчийн нүүр рүү хэрцгийгээр цохиж байгаа харагдсан. Хохирогч хариу үйлдэл үзүүлэхгүй, харин айдас, гэмшлийг хослуулсан маягаар толгойгоо доошлуулж байсан. Хохирогчийг доромжилж, дахин дайрснаар түүний хүчирхийлэл үүгээр дуусаагүй бөгөөд дараа нь Ян тэр хүнийг өвдөг сөгдөн уучлалт гуйхыг тушааж, толгой руу нь цохиж байв.
Энэхүү видео нь Өмнөд Солонгосын олон нийтийн дургүйцлийг хүргэж “габжил” гэж нэрлэхэд хүргэсэн. Габжил гэдэг нь эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглаж доод албан тушаалтнуудтайгаа зүй бусаар харьцахийг хэлдэг солонгос үг юм.
Энэ үйл явдлын улмаас Өмнөд Солонгост ажил дээрээ хохироосон, ажилчдаа үндэслэлгүйгээр ажлаас халсан бизнес эрхлэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ хууль тогтоомж гаргажээ. Шинэ хуулиар ажилчдыг ажлаа хийж байх үед нь үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, ажлаас нь халсан компаниудад хариуцлага хүлээлгэхээр заасан гэнэ.
Энэ хууль нь хүчирхийлэлд өртсөн ажилчдыг хууль ёсны хамгаалалтаар хангах, менежерүүдийг ийм муу зан үйлээс урьдчилан сэргийлэхэд түлхэц өгөх зорилготой гэнэ.
Ванттаг дээрэлхэлт гэж юу вэ?
Бие махбодийн дээрэлхэлт, хэл амаар дээрэлхэхээс гадна Өмнөд Солонгост Ванттаг дээрэлхэлт гэж нэрлэгддэг өөр нэг төрлийн дээрэлхэлт (чимээгүй дээрэлхэлт) байдаг. Ванттаг дээрэлхэлт нь хэсэг хүмүүс хамтдаа нэг хүнийг бойкотлох шийдвэр гаргадаг үзэгдэл юм. Ванттаг дээрэлхэлт нь сургууль, ажлын байр, тэр байтугай гэр бүлийн хүрээнд ч тохиолдож болно!
Ихэнхдээ шахан хавчих, хүнийг ялгаварлан гадуурхах нь гол төлөв тэдний ялгаатай байдлаас үүдэлтэй байдаг. Ванттаг дээрэлхэлт нь анги бүлэг, чадвар, хөгжлийн бэрхшээл, сонирхол, гадаад төрх зэргээс үүдэлтэй хуваагдлаар тодорхойлогддог.
Хэдийгээр та энэ хүнтэй (Вангтта) ямар ч асуудалгүй байсан ч тэдэнтэй харилцах нь таныг Ванттаг дээрэлхэлтэд хүргэж, та ч бас тусгаарлагдах болно. Тийм ч учраас ихэнх оюутнууд үл тоомсорлох нь дээр гэж боддог.
Судалгаанаас харахад Солонгосын өсвөр үеийнхний 6-16% нь үе тэнгийнхнээсээ, нийгмээс гадуурхагдсан байдаг бол 10-20% нь үе тэнгийнхдээ гадуурхагдсан байдаг гэнэ.
Ил-жин гэж юу вэ?
Ил-жин гэдэг нэр томъёог өмнө нь зөвхөн дээрэмчид, мафийн бүлэглэлүүд эсвэл "тэргүүний баг"-д ашигладаг байсан бөгөөд энэ нь бүлэглэлийн шилдэг тэмцэгч гэсэн утгатай.
Гэсэн хэдий ч өнөө үед энэ нэр томъёог сургуулийн "муу хүүхдүүд" дээр ашигладаг болсон. Сургуулийн хамгийн том дээрэлхэгч бол хичээл тасалдаг, асуудалд ордог, тамхи татдаг, архи уудаг хүүхдүүд гэнэ.
Ил-жин ихэвчлэн К-поп ертөнцтэй холбоотой байдаг. Өнгөрсөн хугацаанд ил-жин гэж тодорхойлогдсон К-поп дуучид ихэвчлэн сайнаар төгсөөгүй. Зарим нь гэрээгээ алдсан байна.
Ил-жин-гийн маргаанд хамгийн сүүлд өртсөн алдартан бол хуучин JYP болон Produce X 101-ийн дадлагажигч Yoon SeoBin юм. Тэрээр интернет хэрэглэгчдээс ирсэн гомдлын улмаас амьд үлдэх TV хөтөлбөрөөс хасагдаж, агентлагаас хөөгджээ.
'Produce X 101' агентлагаасаа хасагдахаасаа өмнө номер нэг дадлагажигчаар шалгараад байсан ажээ.
Эх сурвалж: ubitto