Их хэмжээний алт хууль бусаар олборлосон этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний алт хууль бусаар олборлосон этгээдүүдийг илрүүлжээ

/2021.11.30/ Иргэн Ц, М, Б, Ц, Б, Ц нар нэгдэн нийлж жижиг оврын металл хайгч болон бусад багаж төхөөрөмжөөр .... аймгийн сумын нутаг дэвсгэрээс хууль бус аргаар их хэмжээний алт олборлон бусдад худалдан борлуулсан хэргийг Экологийн цагдаагийн алба илрүүлэн шалгаж байгаа аж.

Шалгалтын явцад эд мөрийн баримтаар хууль бус гар аргаар олборлосон алт болон түүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгө, орон сууц, автомашин зэргийг хураан авч битүүмжилжээ.

Дээрх газар нутагт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэв.

Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар дараах арга хэмжээг авна.

24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

1. “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга ерөнхийлөгчид бараалхлаа
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга ерөнхийлөгчид бараалхлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.