ВИДЕО: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа

Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн байршлын өөрчлөлтүүд

/2021.11.30/ Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.

“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан байжээ. Мөн онгоц нуурын ёроолд 1,4-1,9 метр шигдсэн байсан аж.

Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй.

ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийсэн байна.

Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.

Эх сурвалж: ОБЕГ

Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа
Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.