Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ

May be an image of 4 people and people standing

/2021.11.30/: БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцсэн юм. Тухайлбал төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт Ухаа2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүний гэр бүл амьдарч байгааг НОСК-аас танилцуулж байлаа. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй үзүүлэлт юм байна.

Гэхдээ цаана нь орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байна. Цаашид ашиглалтад орох 10 мянган айлын “Залуус” хороолол, таван мянган айлын “Солонго” хороолол, ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц зэрэг нийт 20 мянга гаруй айлын орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах юм.

Дээрх орон сууцнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх чиглэлийг БХБЯ-наас барьж байгааг хурлын үеэр танилцуулсан. Мөн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцлийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг мэдээллийг өглөө.

May be an image of 1 person, sitting, indoor and text that says 'BHBY BHBY Zoom Cloud Meetings'

Дээрх ажлуудын биелэлтийг идэвхижүүлж, хангах чиглэлийг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албаны хүмүүст үүрэг болгосон юм. Тус хуралдааны дараагаар БХБЯ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийн хуралдаан болсон юм.

Хуралдаанаар 12 сарын 03 ны өдөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж хэрэгжүүлж буй ажлуудын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламжийн хүртээмж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлын талаар мэдээлэл тавьж, хэлэлцүүлэг өрнөлөө.

May be an image of 1 person and indoor

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартыг нэвтрүүлэх ажилд ахиц гарч байгааг зарим эмнэлэг сургуулийн барилгаар жишээ болгон үзүүлж байлаа.

Тухайлбал 75-р дунд сургуулийн барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх норм стандартыг бүрэн хангаж ажиллажээ. Гэвч шалгалтын явцад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай барилгууд стандарт нормыг бүрэн хангаж ажиллахгүй байх зөрчлүүд гарчээ. Дээрх зөрчлүүдийг арилгах, одоо мөрдөгөж байгаа стандартыг нарийн баримталж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны хүртээмжийг сайжруулах зэрэг асууудлын хүрээнд 2022 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах үүргийг зөвлөлийн дарга, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албаныханд үүрэг болголоо.

Эх сурвалж: БХБЯ

Банкны ажилтанд суурь шаардлагын жишиг тавьдаг болжээ
Банкны ажилтанд суурь шаардлагын жишиг тавьдаг болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.