/2021.11.30/: Өнөөд 11:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 байршил буюу Нисэх, Хайлааст, 1-р хороолол, Толгойтод агаарын чанарын индекс бохирдолтой буюу 201-ээс дээш зааж байна.
Хамгийн их бохирдолтой үедээ Дамбадаржаа хавиар агаарын чанарын индекс 378 заасан нь их бохирдолтой буюу хүний биед муугаар нөлөөлөхүйц байжээ. Энэ үед хэт мэдрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө хүндээр илэрдэг байна.
Эдгээр бохирдолтой байршлуудад оршин сууж байгаа зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.