/2021.11.30/ Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган боллоо.
Чуулганы нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
Монголын бзнесийн орчин 2020 судалгаагаар бизнесийн орчныг сайжруулахын тулд авилга хүнд суртлыг бууруулах хэрэгтэй гэх саналыг нийт оролцогчдын 51 хувь нь үзжээ.
Бизнесийн ёс зүйн төвөөс 100 гаруй компанийг оролцуулж судалгаа хийхэд 59 хувь нь авилгыг үл тэвчих доотоод зохицуулалтгүй, 30.4 хувь нь ёс зүйн дүрэмгүй, 75.5 хувь нь авилга залилангаас үүсэх эрсдэлээ хэрхэн тооцохоо тодорхойлоогүй, 56 орчим хувь нь гомдол хүлээн авах, шүгэл үлээх тогтолцоо бүрдээгүй, 62.7 хувь нь ашиг сонирхлын зөрчлөө хэрхэн шийдэх нь тодорхойгүй байжээ. Энэ мэтчилэн байгаа нь комплаенс, бизнесийн ёс зүйн мэдлэг хэрэгтэй байгааг харуулж байна.
Авилгыг эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллага бус хувийн хэвшлийн байгууллага ч гэсэн чухал нөлөө үзүүлнэ.
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргал:
"Монголын бизнесийн байгууллагуудын нэгдсэн дуу хоолой болсон МҮХАҮТ, болон олон улсад авлигын эсрэг олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Транспэрэнси Интернэйшнл байгууллагуудаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Рио Тинто энэхүү төслийг дэмжин оролцож, бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа бид үргэлж баяртай байна. Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг" гэсэн юм.