/2021.11.30/ Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад автобусны жолоочид тавигдах шаардлагыг дараах байдлаар тусгасан байдаг:
- 21-ээс дээш настай
- Жолооны Д ангиллын үнэмлэхтэй
- Нийтийн тээврийн үйлчилгээнд мэргэжшсэн жолоочийн үнэмлэх авч байж ажиллана. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд сургалтад суудаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах явцдаа ямар нэг зөрчил гаргавал ахин сургалтад суулгадаг.
- Жолооч нарт ямар төрлийн нийтлэг зөрчил байна вэ? Жолооч нартай холбоотой ямар гомдол ирдэг вэ?
- Нэлээд гомдол ирдэг. Үйлчилгээнд явахдаа тамхи татах, утсаар ярих, зүй зохисгүй харьцсан зэрэг гомдол байдаг. Энэ бүрд 7004-4040 дугаарт гомдлыг хүлээж авдаг. Нотлох баримтын шаардлага бүрдэж байгаа жолооч нарт авто тээврийн улсын байцаагч хариуцлага тооцож ажилладаг.
- Нэг автобус ээлжийн жолоочтой ажилладаг уу?
- Нийтийн тээвэрт өдөрт дунджаар 942 тээврийн хэрэгсэл ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулиар бодож үзвэл хоёр ээлжийн жолооч, бэлтгэл жолооч ажиллах шаардлагатай. Өнөөгийн нөхцөл байдалд уул уурхайн тээвэрлэлт өндөр цалинтай байгаатай холбогдуулан нийтийн тээвэрт ажиллаж байгаа жолооч нар тухайн салбар руу шилжин ажилладаг. Үүнээс болж нийтийн тээврийн жолооч нар хомстолтой байна.
- Нийтийн тээврийн жолоочийн цалин дунджаар хэд байдаг вэ?
- Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилт гэж байдаг. Үүнд жолооч, техникийн ажилтан, карт шалгагч нарын цалин тусгагдсан байдаг. Энэ нь нэг цагийн 1300 орчим төгрөгөөр тооцогддог. Хамгийн өндөр гүйцэтгэлтэй жолооч нэг сая гаран төгрөгийн л цалин авч байна гэсэн үг.
Улаанбаатар смарт карт төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Картаар зорчих нь
- Бэлэн мөнгө авч явахгүй
- Зорчигч урсгалын судалгааг гаргана. Үүнийг гаргаж чадсанаар нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтөө хийх боломжтой болно.
2015 онд автобусанд орсон 10 хүний хоёр нь л картаар үйлчлүүлдэг байсан бол, өнөөдөр арван хүний найм нь картаар үйлчлүүлж байна.