НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүний эрх, тэр дундаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр манай улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, санал солилцов.

Манай улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын Тусгай илтгэгч нарт байнгын хүчинтэй урилга (standing invitation) илгээсэн бөгөөд Рем Алсалем нь уг урилгын дагуу Монгол Улсад айлчилж буй 10 дахь Тусгай илтгэгч юм.

Тусгай илтгэгч нь Монгол Улсад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд ажиллана.

Эх сурвалж: ГХЯ

“Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн“ байгуулах ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
“Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн“ байгуулах ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.