“Хил нээх хугацаа хойшилж, ачаа тээвэрлэлт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хил нээх хугацаа хойшилж, ачаа тээвэрлэлт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл“

/2021.11.29/ Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай хийсэн уулзалт болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр, "Хил нээх асуудлыг хойшлуулж, тээвэрлэлт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ талаар Монгол Улс болон БНХАУ-ын талаас албан ёсны шийдвэр гараагүй. Автомашинаар ачаа тээвэрлэх тал дээр зарим нэг хязгаарлалтыг хийсэн. Харин төмөр замын тээвэр хэвийн байна. Хоёр улсын хилийн тэг цэгээс ачаа бараа солилцох ажил 3 хоногийн дараагаас эхэлнэ. Тээвэрлэлтийг кранаар хүний оролцоогүйгээр хийнэ. Эхний ээлжинд хэдэн зуугаар нь оруулж ирэх боломжгүй ч яваандаа жигдэрч ачааны эргэлтийг нэмэгдүүлнэ. Манай улсын талаас бараа татаж авах бэлтгэл ажлыг хийж дууссан" гэлээ.

ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудтай танилцав
ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудтай танилцав
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.