Омикрон хувилбар найман улсад илрээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбар найман улсад илрээд байна

/2021.11.29/ Коронавирүсийн шинэ хувилбар болох омикрон нь ойролцоогоор өнгөрөгч долоо хоногийн үеэр Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад анх бүртгэгджээ. Йоханесбург, Гаутенг зэрэг хот, мужуудаас эхэлсэн вирүсийн шинэ хувилбар өдгөө тус улсад бүрэн тархжээ.

ХАРИН БУСАД УЛС ОРОНД ХЭРХЭН ТАРХААД БАЙНА ВЭ?


2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар дараах улсуудад бүртгэгдээд байна.

Австрали: Тус улсын Сидней хотод Өмнөд Африкаас буусан хоёр зорчигчид омикрон мутац илэрчээ. Тэдэнтэй хамт зорчсон 12 хүний тест сөрөг гарсан ч, тэднийг тусгаарлаад байна.

Итали: Италийн ЛаПрессе мэдээллийн байгууллагаас Мозамбек улсаар аялаад ирсэн хосуудад омикрон илэрсэн гэж мэдээлжээ. Мөн тэдний хүүхдүүдийн тест эерэг гарчээ.

Герман: Мөн Өмнөд Африкаас арваннэгдүгээр сарын 24-нд очсон хоёр зорчигчоос илэрчээ.

Нидерланд: Өмнөд Африкаас өнгөрөгч баасан гарагт очсон 61 хүнээс ковид илэрчээ. Тэдний дунд омикрон бүртгэгдсэн байна.

Британи: Британид хоёр омикрон тохиолдол илрээд байна. Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр Өмнөд Африкаас очсон иргэдтэй холбоотой ажээ.

Израйль, Хонконг, Ботсвани улсуудад мөн адил тохиолдлоор хоёр хүнээс илэрчээ.

Омикрон хувилбарын олон арван тохиолдол батлагдсанаас гадна Канад болон Европын олон оронд цөөн хэдэн тохиолдол илэрсэн нь бүгд аялагчдын дунд байгаа бололтой.

Их Британи улсад дэлгүүр болон нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн амны хаалт зүүхийг дахин үүрэг болгож, гадаадаас ирсэн аялагчдад илүү хатуу хорио цээрийн дэглэм тогтоож, туршилтын арга хэмжээ авч эхэлжээ.

Эх сурвалж: LiveMint, NYmag

Өнөөдөр “Богд Зонховын Дүйчэн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Богд Зонховын Дүйчэн өдөр“ тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.