Жүдо бөхийн Гранд Слам /Их дуулга/ тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдо бөхийн Гранд Слам /Их дуулга/ тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна

/2021.11.29/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /арваннэгдүгээр сарын 28/ IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс

  • 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”,
  • 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Гранд Слам тэмцээн нь нэр хүндээрээ ДАШТ болон “World Masters” тэмцээнүүдийн дараа эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд олимпын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ тухай мэдээллийг ОУЖБХ-ны албан ёсны вэб хуудсанд албан ёсоор өнөөдөр мэдээллээ.

О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” гранд сламд түрүүллээ
О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” гранд сламд түрүүллээ
 
Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Монгол Улс анх удаа 109 дүгээр байрт бичигдэв
Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Монгол Улс анх удаа 109 дүгээр байрт бичигдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.