/2021.11.27/ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд эх орондоо ирнэ. Тэд тусгай үүргийн онгоцоор ирэх юм.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 8-ний өдөр эх орондоо ирсэн юм.
Харин 3 дахь цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр ирэхээр төлөвлөөд байна.
Ташрамд дурдахад, Өмнөд Африкт коронавируст халдварын шинэ мутаци хувилбар болох “Омикрон” илрээд байна. Тус хувилбар нь одоогийн байдлаар Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсад бүртгэгдээд байгаа юм.