ОХУ-д уурхайд дэлбэрэлт болсны улмаас 52 хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д уурхайд дэлбэрэлт болсны улмаас 52 хүн амь үрэгджээ

Машина скрой помощи возле шахты Листвяжная в городе Белово - РИА Новости, 1920, 25.11.2021

/2021.11.26/: Урьдчилсан мэдээллээр Кузбасс дахь Листвяжная уурхайд ослын улмаас 52 хүн, түүний дотор зургаан аврагч амиа алдсан гэж ОХУ-ын Онцгой байдлын албаны төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлэв.

Онц ноцтой энэ явдлын шалтгаан нь Ерөнхий прокурорын орлогч Дмитрий Демешиний хэлснээр оч үүссэний улмаас метаны дэлбэрэлт болж, улмаар динамик цохилт үүсэн уурхайчид гэмтсэн байна.

Мөрдөн шалгалтын хүрээнд тус уурхайн 47 настай захирал, түүний 59 настай тэргүүн дэд дарга, 36 настай талбайн менежерийг саатуулсан талаар Мөрдөн байцаах хорооны цахим хуудсанд мэдээлжээ.

"Баривчлагдсан хүмүүс үйлдвэрлэлийн байгууламжийн аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн нь тогтоогдсон. Үүний үр дүнд хийн динамик үзэгдэл үүссэн. 4-р хэсгийн агааржуулалтын дрейфийн утаа гарч, үүний улмаас ажилчидын амьсгал боогдсон" хэмээн мэдээлэлд дурджээ.

На шахте в Кузбассе погибли 52 человека — РБК

йлдвэрлэлийн байгууламжийн аюулгүйн зааварчилгаа, зөвлөмжийг зөрчиж, болгоомжгүй байдлаас үүдэн хоёр ба түүнээс дээш хүний ​​амь нас хохирсон" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба энэ нь долоон жил хүртэл хорих, шийтгэх ялтай ажээ.

Пүрэв гарагт 08:30 (Москвагийн цагаар 04:30) орчимд Белово хотод байрлах үйлдвэр дэлбэрсэн ба энэ үед уурхайн гүнд 285 хүн байсан бөгөөд ихэнхийг нь газрын гадарга дээр гаргасан байна.

Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр 13 хүн үзлэгт хамрагдаж, амбулаториор эмчлүүлж байгаа бол 38 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Листвяжная уурхай нь тус улсын шилдэг 3 нүүрс үйлдвэрлэгчийн нэг болох "СДС-Уголь" холдингд харьяалагддаг бөгөөд Егозово-Красноярскийн ордын нөөцийг боловсруулдаг байна. Тус компани хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ.

Тус бүс нутагт гурван өдрийн гашуудал зарлажээ.

Эх сурвалж: ria

Шинээр 586 тохиолдол батлагдаж 5 хүн нас барлаа
Шинээр 586 тохиолдол батлагдаж 5 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.