Д.Ганбат: Нэг уриа лоозонгоос нөгөөх рүү явж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Нэг уриа лоозонгоос нөгөөх рүү явж байна

/2021.11.25/ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Тус хуулийн төслийг Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- "Нэг уриа лоозонгоос нөгөөх рүү яваад байна. 2020 онд баталсан хуулийг энэ жил ахиж батлах юм яриад байна. Өнөөгийн хөгжсөн байдал цаасан дээр бууснаас алд дэлмийн зөрүүтэй байна. Дэлхий нийтийн нөхцөл байдал ямар байна? Түүнтэй нийцсэн шийдвэр гаргаж байна уу? Манай улс алтан байрлалтай улс. Ази Европын холбосон цөөн хүн амтай улс. Бид ийм байдалтай байгаа нь ард иргэдийн өмнө үнэхээр ичгэвтэр санагдаж байна.

Сая төмөр замын бодлого, зээлийн талаар ярьж байна. Асууж байгаа ойлгож байгаа зүйлс нь хоцрогдсон байна. Төмөр замаа хөгжүүлэх гээд Японы ард түмнээс зээл авч байгаа. Гэтэл нөхцөл байдлаа бодоод үзэхэд Орос Япон хоёр чинь найрамдлын гэрээгүй. Японоос авсан зээлээ Оростой хамтарсан байгууллагадаа оруулна гээд байх юм. Юу гэж найрамдлын гэрээгүй улс ийм зүйлийг зөвшөөрөх вэ?

Ногоон хөгжил гэж ярих болсон. Бид нүүрсээ ч олигтой ашиглаж амжаагүй байхад дэлхий дахин ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Энэ байдлыг бодож үзсэн үү?

Ард иргэдийн амьдрал улам унаад, төрд ажиллаж байгаа хүмүүс улам л данхайгаад байна. 70 жил уриа лоозон ярьлаа. Олон төлөвлөгөө, яам байгуулна гээд байдаг. Сайжирсан юм алга, дарга нарын тоо л нэмэгдлээ.

Дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж чадаж байна уу? Алтан байрлалтай хэрнээ 18 дугаар зууны үеийн төмөр замтай, тээвэр ложистик нь бүх газраа гацсан байна.

Боловсролын хууль дээр хоёрдогч хэл Англи хэл байна гэсэн тэрийгээ больчихсон юм уу? Дэлхий нийтийн хэл Англи хэл л байна.

МСҮТ нь залуучуудыг татах ямар ч сургалт явуулдаггүй. Энэ бол технологийн зуун, дижитал үндэстэн л гээд яриад байдаг" гэв.

Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын даргад өргөн барилаа
Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын даргад өргөн барилаа
 
Сансарт зэвсэг байрлуулахыг зогсоох НҮБ-ын санал хураалтад ОХУ хориг тавив
Сансарт зэвсэг байрлуулахыг зогсоох НҮБ-ын санал хураалтад ОХУ хориг тавив
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.