ӨНӨӨДӨР: Хурандаа Б.Баатархүү Үндсэн хууль зөрчсөн асуудлыг баримттай мэдээлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: Хурандаа Б.Баатархүү Үндсэн хууль зөрчсөн асуудлыг баримттай мэдээлнэ

/2021.11.25/ Өнөөдөр болох үйл явдал:

Төрийн ордон

11:00 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

МУИС-ийн хичээлийн 2-р байрны А заал

10:00 "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.

МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхим

11:30 МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийг шилдэг 40 оюутанд гардуулах ёслол болно.

Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, анги

11:00 2021 онд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол болно.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалга гаргаж буйтай холбоотойгоор үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга хурандаа Б.Баатархүү Үндсэн хууль зөрчсөн асуудлыг баримттай мэдээлнэ.

Нийслэлийн 5 байршилд агаар бохирдолтой байна
Нийслэлийн 5 байршилд агаар бохирдолтой байна
 
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.