ЧД-ийн 5-р сургуулийн хажуугийн 9 гараашийг буулгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧД-ийн 5-р сургуулийн хажуугийн 9 гараашийг буулгаж байна

/2021.11.24/ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 5-р сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна.

Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

ЧД-ийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Өнгөрсөн жилээс 3.6 мянган тонн ахиу хүнсний ногоо хураажээ
Өнгөрсөн жилээс 3.6 мянган тонн ахиу хүнсний ногоо хураажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.