БНХАУ-д сурч, ажилладаг иргэдийг хилээр нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д сурч, ажилладаг иргэдийг хилээр нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна

/2021.11.24/ Ковид-19 цар тахлын улмаас гадаадад ажиллаж, суралцдаг иргэд оюутнуудтай холбоотой хүндрэлтэй асуудал үүсээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын 170 мянга гаруй иргэн гадаадын 90 орчим улс оронд оршин сууж, ажиллаж амьдардаг. Үүнээс 46 мянга нь тухайн улсад суралцаж буй оюутнууд байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын тогтоосон хилийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн дагуу манай оюутнууд зарим орнуудад зорчих, танхимаар сурах боломж нь хязгаарлагдсан. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар, яамны зүгээс тууштай анхаарч дипломат шугамаар яриа хэлэлцээр хийсний дүнд аравдугаар сараас эхлэн танхимаар хичээллэх, хилээр нэвтрүүлэх асуудлыг нь шийдвэрлүүлснээр ОХУ-д суралцагч оюутнууд маань очиж суралцаж эхлээд байна.Мөн Япон, БНСУ-д суралцдаг оюутнууд зохих ангиллын урт хугацааны сургалтын визтэй бол саадгүй нэвтрүүлж байгаа.

Харин БНХАУ-ын хувьд гадаадын бүх улс орноос тус улсад суралцаж буй оюутнуудыг хүлээж авахгүй байгаа. Тиймээс БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй. Энэ талаар бид БНХАУ-ын талтай бүхий л түвшинд яриа хэлэлцээ хийж үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, дундаасаа хүүхэдтэй, урт хугацааны ажиллаж амьдрах визтэй иргэдийг хилээр аль болох түргэн хугацаанд хилээр нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна" гэсэн юм.

АЖ Н.Сувд, АЖ П.Цэрэндагва нарыг “Хөдөлмөрийн баатар“ цолоор шагнана
АЖ Н.Сувд, АЖ П.Цэрэндагва нарыг “Хөдөлмөрийн баатар“ цолоор шагнана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.