Монголын 153 иргэн гадаадын 9 улсад ял эдэлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 153 иргэн гадаадын 9 улсад ял эдэлж байна

107 монгол иргэн гадаадад ял эдэлж байна | News.MN

/2021.11.23/ Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Турк, ОХУ, Куба, Вьетнам, Чех, АНУ, Швед гэсэн 9 улсад Монгол Улсын 153 иргэн хорих ял эдэлж байна.

Манай дипломат төлөөлөгчийн газраас тухайн улсад ял эдэлж буй иргэдтэй жилд 1-2 удаа уулзаж, нөхцөл байдалтай нь танилцан туслалцаа, дэмжлэг үзүүлдэг байна. Үүнтэй холбоотой зардлыг хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд туслах сангаас санхүүжүүлдэг аж.

Есдүгээр сарын 28-ны өдөр болсон дээрх сангийн ээлжит хурлаар БНХАУ-ын Тяньжин, Гуандун, Гансу-д ял эдэлж буй 11 иргэнийг эргэх, тулалцаа үзүүлэхэд шаардлагатай 2,2 сая төгрөгийг шийдвэрлэж, Бээжин дэх элчин сайдын яаманд холбогдох үүрэг даалгаврыг өгсөн гэж Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг тодотголоо.

Мөн тэрбээр, "Монгол Улсын иргэд гадаадад урт, богино хугацаагаар суралцах, эмчлүүлэх, хөдөлмөр эрхлэх явдал сүүлийн 20-иод жил тогтмол өсөж байна. Үүнийг дагаад тухайн иргэд хохирох, гэмт хэрэг, эрүүгийн хэрэг зөрчилд холбогдох, ял шийтгүүлэх тохиолдол ихээхэн гарч байна" гэсэн юм.

Хөрөнгийн бирж: Нийт хөрөнгө оруулагчдын анхааралд
Хөрөнгийн бирж: Нийт хөрөнгө оруулагчдын анхааралд
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив