Газартай холбоотой 17 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газартай холбоотой 17 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Газартай холбоотой төрийн үйлчилгээг Egazar.gov.mn цахим системээс авдаг  боллоо

/2021.11.22/: Egazar.gov.mn цахим систем ашиглалтанд орж иргэд өдөр тутамдаа ашиглаж байна. Энэ нь газрын албаны ачааллыг бууруулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгож байна.

Мөн Egazar.gov.mn цахим систем 17 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлээд зогсохгүй, хот төлөвлөлтийг зөв хийх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Ингэснээр байнга шахам гардаг газрын маргаан багасч, иргэн ААН-үүдийн хилийн цэсийн давхцал арилна гэж хүлээж байна. Энэ нь хот төлөвлөлтийг зөв хийх үндэс суурь болох юм.

Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнууд яг энэ жишгээр хот төлөвлөлтөө зөв хийж чадсан сайн туршлагыг манай улс амжилттай нутагшуулж эхэллээ.

Эх сурвалж: ГЗБГЗЗГ

Хилийн баганад төрийн сүлд тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа
Хилийн баганад төрийн сүлд тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.