Д.Тогтохсүрэн: ЗГ “Богд Зонхова“ цогцолборт санхүүжилт хийхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: ЗГ “Богд Зонхова“ цогцолборт санхүүжилт хийхгүй

/2021.11.22/ УИХ дах Монгол ардын намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Хурлаар,

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд агаарын хөлөг буюу онгоцны шатахуунтай холбоотой нэг асуудал байна. Тодруулбал, ЗГ өнгөрсөн сард хуралдаж хувийн хэвшлийнхнээс авдаг байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулж авах нь зүйтэй гэж үзэн их хуралд хуулийн төсөл өргөн барьж байна.

Цаашид "Эрчис ойл" төрийн өмчит компани ОХУ-ын "Роснефть" компанитай хамтарч онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах чиглэлээр ажиллана. Хувийн хэвшлийн ААН-ээс шатахуун нийлүүлэхээр 1 тонн тутамд 187-225 доллараар илүү өртөгтэй байна.

Хоёрдугаарт, автозамын түгжрэл өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ онд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн" гэсэн юм.

Мөн тэрбээр "Богд Зонхова" төслийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр, "Богд Зонхова" цогцолборт төсөвлөсөн 32 тэрбум төгрөгийг Засгийн газраас царцаахаар болсон. Өөрөөр хэлбэл ЗГ тус төсөлд санхүүжилт хийхгүй. Энэ хөрөнгийг өөр шаардлагатай газруудад зарцуулах шаардлагатай гэж үзсэн" гэв.

Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захиралтай уулзалт хийнэ
Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захиралтай уулзалт хийнэ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.