“НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын хурал” Монголд болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын хурал” Монголд болж байна

May be an image of 9 people and indoor

/2021.11.22/: “НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурал” 11-р сарын 22-25-нд Монгол Улсад болж байна.

1966 оноос хойш хоёр жил тутамд зохиогдож буй хурлыг энэ онд НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна. Тус хуралд Ази-Номхон далайн бүсийн 31 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэнэ. Мөн Цар тахлын үед улс орон бүрд тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл хүргэнэ.

May be an image of 1 person, sitting and standing

Монгол Улсын хувьд хиймэл дагуулын зураг ашиглан газар тариалангийн тариалсан талбай болон ургац хураалтыг буудай, рапс, төмс, лууван гэх мэт ургамлын нэр төрлөөр нь тооцох алсын зайнаас тандан судлах шинэ аргачлал туршиж буй билээ.

Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам харьцангуй цөөн, нүүдэлчин соёл уламжлалтай хот, хөдөө хосолсон амьдралын хэв маягтай. Хөдөө аж ахуйн салбарын, тэр дундаа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулж, мал тооллогыг жил бүр зохион байгуулж байгаа юм. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд Хөдөө аж ахуйн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж байна. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед тус хурлыг зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13 хувь, экспортын 6 хувийг бүрдүүлдэг, ажиллах хүчний 24 хувь нь ажилладаг хөгжлийн түлхүүр салбар гэж үздэг. Мөн хүн амын 32 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.

Иймд энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, байгаль цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадварыг сайжруулах, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт улам бүр нэмэгдэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай юм.

Иймд энэхүү хурлаар улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулах, гүнзгийрүүлсэн судалгаа боловсруулах зэрэгт бүсийн улс орнуудын туршлага, олон улсын нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

Эх сурвалж: ҮСХ

Нийслэлд зам цэвэрлэгээний давс, бодисны 20 хоногийн  нөөц байна
Нийслэлд зам цэвэрлэгээний давс, бодисны 20 хоногийн нөөц байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.