Д.Ганбат: “Богд Зонхова” төслийг МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: “Богд Зонхова” төслийг МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан

/2021.11.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат, "УБТЗ Япон улсын Засгийн газраас “Мон П1”, “Мон П2” нэртэй нэн хөнгөлөлттэй зээлийг авч ашигласан. Энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр бус компани ашигтай ажиллаж байж төлөх ёстой гэж үзэж байна.Үүнээс гадна төмөр замд хариуцлагагүй байдал газар авч байна. Жишээ нь, УБТЗ-ын даргыг өнөөдрийг хүртэл томилоогүй.

Мөн 2022 оны төсөв маш хариуцлагагүй байгаа тул Ардчилсан намын зүгээс "буцааж тат" гэдэг шаардлагыг тавьсан. Үр ашиггүй хөшөө, музей, соёлын төвийг маш олноор барьж байна. Энэ хариуцлагагүй байдлаа зогсоогооч гэж бид удаа дараа хэлж байсан.

“Богд Зонхова” төслийг ч мөн манай нам дэмжээгүй. Тус төсөлд өмнө нь таван тэрбум төгрөг тавигдаад явчихсан юм билээ. 2022 оны төсөвт 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дээр АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй, улаан булангуудын төсвийг царцаа гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Гэвч МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан" гэв.

“Ковид-19” болон томуугийн хүндрэлийн үнэлгээг нэвтрүүлж, сургалт зохион байгуулж байна
“Ковид-19” болон томуугийн хүндрэлийн үнэлгээг нэвтрүүлж, сургалт зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.