ЭХ-ний сайд Н.Тавинбэх эрдэмтэн, багш, судлаачидтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХ-ний сайд Н.Тавинбэх эрдэмтэн, багш, судлаачидтай уулзлаа

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

/2021.11.22/: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл нартай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.

May be an image of 12 people, people sitting, people standing and indoor

Уулзалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хаах шинэ эх үүсвэр барих, дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх, оргил ачааллын үед ажиллах бага чадлын шинэ эх үүсвэрүүдийг хотын захын цэгүүдэд барих, салбарын найдвартай ажиллагааг хангах, үнэ тариф, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг олон чухал асуудлыг хөндөснөөрөө ач холбогдолтой байлаа.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Сайд Н.Тавинбэх уулзалтын төгсгөлд санал, зөвлөгөө өгсөн хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу 1978, 1991 онуудад Улаанбаатар хотын дулаан хангамжид тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн даван туулж байсан тухай үнэтэй зөвлөгөө, санал өгсөн эрчим хүчний салбарын ахмадууддаа дахин талархал илэрхийлж, ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт боллоо гэж дүгнэлээ.

Эх сурвалж: ЭХЯ

Шинээр 287 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
Шинээр 287 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.