/2021.11.18/ 2019 оны үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн улсын арслан Э.Оюунболдын допингийн шинжилгээ эерэг гарсан тул улсын аварга цолыг нь хураахаар болсон.
Улмаар Үндэсний их баяр наадмын үеэр түүнд унасан бөхчүүдэд цөл чимгийг нь нөхөж олголоо.
Улсын харцага цол хүртсэн Ш.Пүрэвгарьд, "Допингийн асуудал дээр би их хатуу байр суурьтай байдаг. Дээд шатны зохицуулагч байгууллага, Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдэд хатуу арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Допингтой тэмцэж байж монгол бөх цэвэр ариун байна. Хориотой бодис, допинг хэрэглэсэн хүмүүс энгийн бөхтэй барилдахад шал өөр байдаг. Допинг хэрэглэсэн бөхтэй барилдаагүй байсан бол илүү их амжилт гаргах байлаа" гэв.