Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9 хувиар буурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9 хувиар буурлаа

/2021.11.18/: Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний (DJMcv1) ханш 9 хувиар буурч 1874 юань/тонн хүрчээ.

Сүүлийн өдрүүдэд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэхийн сацуу коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч байгаа нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болж байна. Гангийн үйлдвэрүүд ч коксын худалдан авалтаа багасгах болжээ.

Хятадын нүүрс олборлолт өнгөрсөн аравдугаар сард 4 хувиар өсч 360 сая тоннд хүрчээ. Мөн ирэх өвлийн улиралд нүүрсний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс олборлолтыг үргэлжлүүлэн өсгөж байгаа тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдээлжээ.

Хятадын нүүрс олборлолтын гол бүс нутаг Шанси, Шэнси, Өвөрмонголын уурхайнууд 24 мужийн нүүрсний станцуудтай дунд болон урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулсан байна. Одоогийн байдлаар Хятадад эрчим хүчний нүүрсний үнэ (уурхайн ам нөхцөлтэй) 900 юань/тонн-оос доош буурчээ.

Сүүлийн өдрүүдэд Хятадын Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн машины тоо ялимгүй нэмэгдэж өдөртөө 300 гаруйд хүрч байгаа юм. Гэвч зах зээлийн нөхцөлтэй уялдан Монгол нүүрсний экспортын ханш ч буурч түүхий коксжих нүүрсний үнэ Хятадын талын Ганцмод боомт дээр 1700-2000 юань/тонн болсон тухай "Фэнвэй Энержи" мэдээлжээ.

Соёл, урлагийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ
Соёл, урлагийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.