/2021.11.18/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах арга зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Татвар төглөгчдөө бодож байгаа хүн байна уу. 1940-өөд оны хоцрогдсон, хуучирсан төмөр замтай улс манайхаас өөр байхгүй. Олигтой төмөр замтай байсан бол ард түмний амьдрал хэдийнээ сайжирчихсан байх байлаа. Монголын ард түмний өмнөөс зээл авчихаад, хэдхэн хүн ашиг хонжоо олж болохгүй.
"Богдхан" төмөр замын төслийг хэнд хариуцуулж хийлгэж байгаа юм бэ. Гадаад дотоодоос маш их зээл авч байж ганц, хоёрхон хүн ашиг олж болохгүй байх. Энэ чинь ард түмэнд ашигтай юм уу.
Зам, тээврийн хөгжлийн Л.Халтар, "Богдхан" төмөр зам нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Түгжрэлийг шийдэх хамгийн том гарц бол "Богдхан" төмөр зам юм. Наад зах нь Улаанбаатар хот дундуур явдаг галт тэрэгний тоо цөөрнө. Төрийн нууцад хамаарч явдаг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.