/2021.11.18/ Комедиан Д.Амартүвшинд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр болж түүнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.
Тэрбээр, "Долоодугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцаж, наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Тухайн үед хэргийн материал дээр авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр 14 хоног хойшлогдсон. Үүнээс хойш шүүх хурал болохгүй маш удаан явсан. Гэтэл энэ долоо хоногт гэнэт залгаад "маргааш шүүх хуралтай" гэсэн. Хэргийн материалтайгаа танилцаж амжаагүй байсан учир энэ долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл хойшлуулж өнөөдөр шүүх хурал боллоо.
Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт дээр үндэслэж н.Булгантамир бид хоёрыг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Би хуулиа дээдэлдэг хүн. Энэ арга хэмжээг эсэргүүцээгүй. Тухайн үед намайг жагсаал хийхэд 60 орчим хүн цугларч бие биеээсээ 3 метрийн зайтай зогссон. Харин үүнээс нэг сарын дараа хэдэн зуун хүн цуглуулж жагсаал цуглаан хийсэн эрх мэдэлтнүүдэд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Ижилхэн хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.