Дарханд арьс ширний боловсруулах цогцолбор барьснаар 7 мянган ажлын байр бий болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханд арьс ширний боловсруулах цогцолбор барьснаар 7 мянган ажлын байр бий болно

/2021.11.16/ Хүнс хөдөө аж ахуйн нээлттэй мэдээллийн цаг болж өнгөрлөө. Энэхүү мэдээллийн цагийг улиралдаа нэг удаа нээлттэй хийхээр тогтсон юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Дархан хотод Арьс ширний боловсруулах цогцолбор барина. Дархан хот нь байршлын хувьд хөрш улс руу гаргахад дөхөмтэй. Ингэхдээ 10 сая тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ боловсруулж эхний ээлжид 4 сая ширхэг бог, 400 мянган ширхэг бод малын арьс шир боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөж байна" гэв.

Тус арьс ширний цогцолборыг барихад нийт 130 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Шууд байдлаар 2.4 мянга, шууд бус байдлаар 4.6 мянга нийт 7 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой. 2022 онд тус цогцолборын бүтээн байгуулалтыг 60 хувьд хүргэхээр тусгаж өгсөн байна.

Унгарын уран бүтээлчид манай улсад кино зураг авалт хийнэ
Унгарын уран бүтээлчид манай улсад кино зураг авалт хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.