/2021.11.16/: Өнгөрсөн хугацаанд манай улс жилд дунджаар 280 мянга орчим тонн үр тариа хурааж авч байсан бөгөөд энэ намар ургацаа бүрэн хурааж авлаа.
Манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн байдаг бол энэ намар 542.7 мянган тонн буюу хэрэгцээнээсээ илүүг хураан авав.
Мөн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний төмс, 60 хувь хангах хэмжээний хүнсний ногоо хурааж аваад байна. Улсын хэмжээнд талбай дээрх үр тариа, хүнсний ногоогоо бүрэн хурааж дууслаа.
Эх сурвалж: ЗГ