Мьянмарт хоригдож байсан АНУ-ын сэтгүүлчийг суллав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт хоригдож байсан АНУ-ын сэтгүүлчийг суллав

In this photo provided by the Richardson Center, former U.S. Ambassador to the U.N. Bill Richardson, right, poses with journalist Danny Fenster in Naypyitaw, Myanmar, Nov. 15, 2021.

/2021.11.16/: Америкийн сэтгүүлч Дэнни Фенстер Мьянмарын эрх баригч цэргийн эрх мэдэлтнүүдийн буруутгасан хэргээр шүүхээс 11 жилийн хорих ял оноосноос хэдэн өдрийн дараа шоронгоос суллагджээ.

Фенстерийн ерөнхий редактороор ажилладаг Янгон хотод төвтэй Frontier Myanmar онлайн мэдээллийн сэтгүүлийн нийтлэгч Сонни Све "Гайхалтай мэдээ" хэмээн өөрийн твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Тус сэтгүүлийн Твиттер хуудсанд “Дэнни бол хоёрдугаар сарын төрийн эргэлтээс хойш ажлаа хийснийхээ төлөө үндэслэлгүйгээр Мьянмарт баривчлагдсан олон сэтгүүлчдийн нэг” хэмээн бичээд "Бид Мьянмарт торны цаана байгаа бүх сэтгүүлчдийг суллахыг цэргийн дэглэм тогтоогчдод уриалж байна" гэжээ.

АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд асан Билл Ричардсон "Ассошиэйтед Пресс" агентлагт хэлэхдээ, Фенстерийг суллан, түүнд хүлээлгэн өгсөн бөгөөд удахгүй Катараар дамжин АНУ руу буцах болно гэжээ.

Ричардсон AП агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Дэнни энэ бүх хугацаанд түүний төлөө тэмцэж байсан хайртай хүмүүстэйгээ эцэст нь дахин холбогдох боломжтой болсонд бид маш их талархаж байна" гэжээ.

US journalist jailed in Myanmar for nearly 6 months is freed | State News |  record-eagle.com

Фенстерийг тавдугаар сарын 24-нд АНУ руу нисэхийн өмнөхөн Янгоны олон улсын нисэх онгоцны буудалд баривчилжээ. Түүнийг хууль бусаар эвлэлдэн нэгдсэн, цэргийн эсрэг турхирсан, визний журам зөрчсөн гэх үндэслэлээр өнгөрсөн баасан гарагт 11 жилийн хорих ял оноожээ. Фенстерийг терроризм, үймээн самууны гэсэн хоёр нэмэлт хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноох гэж байсан ажээ.

Myanmar Now бол дөрөвдүгээр сард цэргийн хунтагийн зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцалсан таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг юм.

Хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн иргэний засгийн газрыг түлхэн унагаж, дефакто удирдагч Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мынт зэрэг хэд хэдэн удирдагчийг баривчилснаас хойш Мьянмар улс үймээн самуунтай байгаа билээ.

Цэргийн хунта сонгуулийн дүнг хуурамч гэж мэдэгдсэнийг тус улсын сонгуулийн хороо няцаасан байна. Хунтагийн эсрэг олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулсан цэргийнхэн болон иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж, 1252 гаруй иргэн амиа алдсан гэж Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн хяналтын бүлэг мэдэгдэв.

Reporting ASEAN, Ази дахь мэдээний мониторингийн вэб сайтад мэдээлснээр, 100 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд баривчлагдсан байна.

Эх сурвалж: voanews.com

Баян-өлгий аймаг вакцинд хамрагдалт хамгийн бага байна
Баян-өлгий аймаг вакцинд хамрагдалт хамгийн бага байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.