Аравдугаар сард хамгийн олон удаа чуулган тасалсан гишүүдийн нэрсийг зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аравдугаар сард хамгийн олон удаа чуулган тасалсан гишүүдийн нэрсийг зарлалаа

/2021.11.16/ УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн аравдугаар сард УИХ чуулган 10 удаа хуралдсан. Чуулган тасалсан, хоцорсон болон огт таслаагүй гишүүдийн мэдээллийг танилцууллаа.

УИХ-ын 19 гишүүн тасалсан, 30 гишүүн хуралдаанаас хоцорсон, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй оролцжээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн ихээр тасалсан гишүүдийг танилцууллаа. Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 3 удаа
  • УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2 удаа
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2 удаа
  • УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2 удаа
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд 2 удаа
  • УИХ-ын гишүүн С.Батболд 1 удаа
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 удаа
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа зэрэг гишүүд багтаж байна.

Видео: Ковидын үеийн дасгал хөдөлгөөн
Видео: Ковидын үеийн дасгал хөдөлгөөн
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.